БНХАУ-ын Тайюань сансрын дагуул од хөөргөх төвөөс энэ сарын 14-нд Чанжэн-2 зөөгч пуужингаар Хятад улсын нар тандан судлах "Үүрийн гэгээ" нэртэй анхдагч аппаратыг туршилтын байдлаар амжилттай хөөргөсөн байна. "Үүрийн гэгээ" аппарат нарнаас ирэх устөрөгчийн Hα долгионыг хураан авч дата цуглуулан, шугаман спектрийг ашиглан судалгаа шилжилгээ хийх юм.
Энэхүү судалгаа нь нарнаас ирэх устөрөгчийн Hα долгионы шугаман спектрийн дата судалгааны хоосныг нөхвөрлөж байгаараа онцлог юм. Уг судалгаа нь нарны физикийн чиглэлээрх Хятадын судалгааны чадавхийг дээшлүүлэх болон сансар судлал, мөн дагуул одны хөгжүүлэлтэд чухал ач холбогдолтой. Ийнхүү Хятад улс нарыг судлах шинэ үеийг угтаж байна.
"Үүрийн гэгээ" аппарат 517 километрын зайд, огторгуйд дэлхийтэй ижил алхмаар тойрно.
Дэлхийг тойрох эргэлтийн зам нь ямагт нар руу чиглэх юм. Цуглуулсан датаг судлан нарны тэсрэлтийн температур, хурд зэрэг физик шинж чанарыг нэг алхмаар нарийвчлан таних ажээ.
CCTV.COM