АНУ-ын Калифорни мужийн Сьерра Невадад гарсан ойн түймрийн улмаас дэлхийн хамгийн том мод шатах аюулд хүрчээ.
“Генерал Шерман” нэртэй энэхүү мод “Sequoia” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрладаг бөгөөд түүнийг түймрээс хамгаалахын тулд модны ёроолыг галд тэсвэртэй материалаар ороожээ.
“Генерал Шерман” эзлэхүүнээрээ дэлхий дээрх хамгийн том амьд, ганц иштэй мод юм. 83.8 метрийн өндөртэй, тойргийн хэмжээ нь 31 метр хүрдэг, ойролцоогоор 2300-2700 жилийн настай аварга модыг галын аюулаас хамгаалахын тулд 8 нисдэг тэрэг, 26 машин техник, 416 гал сөнөөгч ажиллаж байгаа гэсэн мэдээлэл өгчээ.
“Sequoia” цэцэрлэгт хүрээлэн аварга том мододтой гэдгээрээ дэлхийд алдартай. Харамсалтай нь өнгөрсөн жил ойн түймрийн улмаас тус нутагт хэдэн мянган жилийн настай, аварга том модод шатсан билээ.
Сэтгэгдэл (1)