БНХАУ-ын спортын 14 дүгээр наадмын нээлт энэ сарын 15-ны орой Шааньши мужийн Ши-Ань хотноо болжээ. Уг тэмцээнд нийт 12 мянга гаруй тамирчид оролцох юм байна.
Спортын 35 том төрөл, 52 жижиг төрөл 409 ангиллаар тэмцээн үргэлжлэх бөгөөд тэмцээн энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх аж.
Уг наадам нь Хятад улсаас олимпт оролцох тамирчдыг сонгож бэлтгэх эхний шигшээ болдог юм.
CCTV.COM