Коронавирусний эсрэг дархлаа тогтоох вакцины хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг нь Энэтхэг улс билээ. Манай улсын хувьд ч тус улсаас вакцин хүлээн авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл түр хугацаагаар вакцин нийлүүлэлтээ зогсоогоод байсан Энэтхэг улсын хувьд 2022 онд дахин тээвэрлэлтээ эхлүүлэхээр зэхэж байна.
Гэвч эхлээд өөрийн улсын насанд хүрсэн хүн амыг бүрэн вакцинжуулах шаардлагатай байгаа гэдгийг нөлөө бүхий хүмүүс мэдэгдлээ. Ойролцоогоор 589 сая гаруй тунг үйлдвэрлэсэн хэдий ч хүн амынхаа дөнгөж 10 хувийг бүрэн дархлаажуулалтад хамруулаад байгаа нь Энэтхэг улс 60 гаруй улсад вакцин нийлүүлсэнтэй холбоотой. Тэд одоогоор улс дотроо 32.5 сая бүртгэгдсэн халдвартайгаар дэлхийн хоёр дахь хамгийн өргөн ковидын тархалттай нүүр тулж байна. Өөрсдийн иргэддээ үйлдвэрлэсэн вакцинаа хүртээлгүйгээр гадагшаа гаргаж байсан тэд одоо л дотоодын асуудалдаа нухацтай анхаарал хандуулж байна.
Мөн тэд энэ оны эхээр ядуу буурай орнуудад их хэмжээний вакциныг хандивласны дунд Монгол улс багтана. Энэтхэг улс нь одоогийн байдлаар он дуусахаас өмнө 920 сая насанд хүрсэн иргэдийг дархлаажуулалтад хамруулахын хажуугаар 2022 онд гадны улсууд руу вакцин нийлүүлэхийн тулд вакцин үйлдвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Б.Жаргал