Унгар улсын нийслэл Будапешт хотод зохиогдож буй хурлын үеэр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий зөвлөх Тедрос Адханом Гебрэесүс: “Ковидын тархалтыг бууруулахын тулд нэмэлт вакциныг вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд хийхийн оронд ядуу буурай орнуудад хандивлах хэрэгтэй” хэмээжээ.
Тэрээр энэхүү үгээрээ “Хэрвээ вакцинжуулалт дэлхий даяар зэрэг тархаж чадахгүй бол бид Дельта төрлийн вирусээс өөрсдийгөө хамгаалахын тулд нэмэлт вакциныг тариулсан ч сүртэй өөрчлөлт гаргаж чадахгүй” гэх утгыг илэрхийлжээ.
Мөн тус хурлын үеэр вакцинжуулалтад хамрагдсан хэдий ч нэмэлтээр вакцин хийлгэх нь үр дүнтэй эсэх талаар мэргэжилтнүүд хэлэлцжээ. Эцэст нь дэлхийн хүн амын маш бага хувийг эзэлж буй дархлааны систем нь асуудалд орсон иргэд л тус вакциныг хийлгэх хэрэгтэй гэх дүгнэлтэд хүрсэн байна.
Тэгвэл АНУ 9-р сарын 20-оос эхлэн нэмэлт вакцинжуулалт буюу 3 дахь тунг иргэддээ хийхээр төлөвлөж байгаа бол Унгар улсын хувьд 2 дахь тунг хийлгээд дөрвөн сар болсон иргэдээ аль хэдийнээ нэмэлт дархлаажуулалтад хамруулаад эхэлсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)