Өмнөх долоо хоногийн Бямба гарагийн өглөө Мексик улсын зүүн хэсэгт орших Веракруз мужийн далайн эрэгтэй зэрэгцэн байрлах Теколутла гэх суурин газарт маш хүчтэй хар салхи дэгдэж их хэмжээний хохирол учруулжээ.
Тус хар салхины хурд нь 200км цаг байсан бөгөөд тус газарт их хэмжээний үеэр дэгдэж тог цахилгаан бүрэн тасраад байна. Одоогийн байдлаар сураггүй алга болсон иргэдийг хайж илрүүлэхээр ажиллаж байгаагаас найман хүн нас барсан гэдгийг мужийн засгийн газраас мэдээллээ. Мөн нас барагсдын зургаа нь нэг гэр бүлийн гишүүд байжээ.