Талибанчууд Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлж Төрийн ордныг хяналтдаа авлаа. Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн байна. Ийнхүү Талибанчууд 20 жилийн дараа засгийн эрхийг дахин авч байна.
Афганистанд болж буй үйл явдалтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт АН-ын Ерөнхийлөгч Ж.Байден цэргээ илгээж, тэнд байгаа иргэдээ нисдэг тэргээр нүүлгэж шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Гэвч АНУ-ын Элчин сайдын яамнаас нисэх онгоцны буудлаас гал гарсан тухай мэдээлэл өгчээ. Улмаар АНУ-ын иргэдийг байрандаа хоргодохыг зааварлажээ.
Мөн Их Британи, Герман, Канад мөн Элчин сайдын яамаа нүүлгэн шилжүүлэхээр Кабул руу цэргээ яаралтай оруулжээ.
CNBC.COM
Сэтгэгдэл (2)