Турк ой хээрийн түймрийг унтраахад орлцож байсан Оросын нисэх онгоц өчигдөр ууланд осолджээ.
Тус онгоцонд явсан найман хүн бүгд амь үрэгдсэн бөгөөд тав нь Оросын, гурав нь Турк улсын алба хаагчид байжээ. Осолдсон онгоц байгалийн эх үүсвэрээс их хэмжээний ус тээвэрлэн нисэж түймрийг агаараас унтраах зориулалттай аж.
Одоогоор Оросын батлан хамгаалах яамнаас ослын газарт ажиллах шинжээчдийн багийг Турк рүү илгээгээд байгаа бөгөөд тус улсын ерөнхийлөгч В.Путин амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.