БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас энэ долоодугаар сард нийтэлсэн тоо баримтаас үзвэл Хятадын гадаад худалдаа 3.27 их наяд юаньд хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Гадаад худалдаан дахь импорт, экспортын нийт дүн 14 сар дараалан эерэг өсөлттэй байна гэсэн үг.
Тухайлбал, энэ оны эхний долоон сарын байдлаар импорт, экспортын нийт дүн 21.34 их наяд юань болжээ. Өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувиар өссөн үзүүлэлт. Нарийвчилбал, экспорт 11.66 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 24.5 хувь өссөн бол импорт 9.68 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 24.4 хувь нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Хятад улс шинэ зах зээлийг идэвхтэй нээж, олон улсын зах зээл дэх төлөвлөлтөө сайжруулж байна. Хятад улсаас АСЕАН, ЕХ, АНУ болон Японтой хийсэн импорт, экспортын хэмжээ тус тус 3.12 их наяд, 2.96 их наяд, 2.62 их наяд болон 1.37 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 24.6, 23.4, 28.9 болон 12.6 хувиар өссөн юм. Үүнд АСЕАН нь Хятад улсын худалдааны нэгдүгээр том түнш болж, Хятад улсын гадаад худалдаанд 14.6 хувийг эзэлжээ. Мөн хугацаанд Хятад улсаас "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн импорт, экспортын нийт дүн 6 их наяд 300 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 25.5 хувь нэмэгдсэн байна.
CCTV.COM