Хятадын компаниуд коронавирусээр халдварлагдсан эд зүйлсийг 99,99% үр дүнтэй цэвэрлэдэг хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч гэрэл бүтээснийг China Daily сонин пүрэв гарагт мэдээлэв.
Энэ төхөөрөмж Хубэй мужийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн туршилтаар амжилттай орж, янз бүрийн объектуудыг халдваргүйжүүлэх ажиллагаа явуулах боломжтой гэсэн зөвлөмж авчээ. Энэ шинэ бүтээл мөнгөн усны гэрлээс ч илүү үр дүнтэй гэж зохион бүтээгчид нь мэдэгдсэн байна.
Инновацийн уг бүтээл нь ашиглалтын хугацаандаа харьцангуй бага эрчим хүч хэрэглэдэг. Нийт 50 мянган цаг ажиллах хүчин чадалтай. Энэ бүтээл алтлаг стафилококк зэрэг аюултай бактериудыг ч устгадаг аж.
Эх сурвалж: nauka.tass.ru