ОХУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газар АИ-95, АИ-98 автобензиний экспортыг есдүгээр сарын 1-ныг хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Манай улс АИ-95, АИ-98 автобензиний ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөцтэй байгаа ба шатахууны хомсдол үүсэхээс сэргийлж, шатахууныг БНХАУ-аас импортлохоор бэлтгэж байгаа тухай Засгийн газраас мэдээллээ. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас 15.00 цагт дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)