Япон улс Токиогийн зуны олимпдоо анхаарал хандуулаад цар тахлыг хойш тавьж байгаагаас халдварын тоо улам өсч байгаад тус улсын эмч, эмнэлгийн ажилтнууд эсэргүүцсээр байна. Халдвар төсөөлж байснаас маш хурдтай тархаж, эмнэлэгт ор хүрэлцэхгүй байгаагаас маш олон хүн гэртээ нас барж, ялангуяа гадаадын иргэдэд тусламж үзүүлж чадахгүй буцааж байгаа талаар Токиогийн “Тачикава Сого” эмнэлгийн эмч Такахаши Масаяа ярьжээ.
Тиймээс Японы эмч, эмнэлгийн ажилтнууд “Бид хязгаартаа туллаа. Олимпыг зогсоо” гэсэн бичиг цонхон дээрээ наан эсэргүүцлээ илэрхийлсээр байна.