АНУ-ын иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсаны улмаас коронавирусний халдвар буураад байсан. Иймд эрх баригчдын зүгээс вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийг амны хаалтгүй явахыг зөвшөөрч байв. Гэвч хурдтай тархаж буй вирусийн дельта хувилбараас шалтгаалан АНУ-ын иргэдийг амны хаалтаа эргэн зүүхийг уриалжээ.
Тус улсад өдөрт дундажаар 57 мянган халдварын тохиолдол бүртгэгдэж, 24 мянган иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд иргэд вакцины бүрэн тундаа хамрагдсан эсэхээс үл шалтгаалан амны хаалтаа байнга зүүх болжээ.