Зуны 32 дахь олимпын наадам Японы Токио хотод ирэх наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх билээ. Гэвч тус улсад далайн хар шуурга дайрч болзошгүй байгаатай холбогдуулан зарим тэмцээн уралдаан хойшилж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.
Тодруулбал, далайн хар шуурга орон нутгийн цагаар 15.00 цаг орчмын үед дайрч болзошгүй байгаа бөгөөд байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм. Мөн сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байна.