БНХАУ-ын төвийн мужуудад оросн аадар борооны улмаас төмөр замын өртөө, автозамууд үерт автжээ. Их үерийн улмаас нэг цагийн дотор 20 гаруй хүн амиа алдсан ба ойролцоогоор 100 мянган хүнийг хоргодох байранд шилжүүлсэн байна.
Хятадын хамгийн олон буюу 94 сая хүн амтай Хэнань мужийн гол мөрний түвшин зарим газраа 25-30 см давсан байна. Мөн дэлхийд алдартай Шаолин сүм, соёлын бусад газар үерт автжээ. Онц байдалтай тэмцэхэд Хятадын ардын чөлөөлөх арми, дотоодын цэргийн 2000 алба хаагч, 6800 аврагч, 1400 нэгж техник оролцож байна. Мөн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг оршин суугчдад сэрэмжлүүлсээр байгаа аж.