Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний “Альфа”, “Дельта”, “Бетта, “Гамма” гэсэн дөрвөн омгийг анхаарал татсн жагсаалтад оруулсан байна. Тодруулбал, “Дельта” омог Уханьд анх бүртгэгдсэн хувилбартай харьцуулахад хоёр дахин хурдтай тархаж байгаа бол үүнээс ч аюултай шинэ хувилбар үүсч магадгүйг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус мэдэгдлээ.
Тэрбээр Олон улсын олимпийн хорооны 138 дугаар чуулганд үг хэлэхдээ энэ талаар онцолж “Коронавирусний тархалт илүү өргөн цар хүрээг хамрах тусам олон хувилбар бүртгэгдэнэ. “Дельта” хувилбараас ч илүү аюултай, халдвартай байх болно. Вакцинд тэсвэртэй учир “Ковид” хяналтаас гарна. Тиймээс урьд өмнө үзэгдээгүй хямрал нүүрлэж магадгүй. ДЭМБ цар тахалтай тэмцэх зорилтоо шинэчилж байна. 2022 оны есдүгээр сард дэлхийн хүн амын 70 хувийг вакцинд хамруулж байж цар тахлыг хянах боломжтой. Үүнд, 11 тэрбум тун вакцин шаардлагатай” гэсэн юм.
Мөн коронавирусний “Лямбда” омгийн тархалт олон оронд бүртгэгдээд байгаа ба Америк тивд голлон өргөн тархжээ.
Сэтгэгдэл (1)