АНУ коронавирусний эсрэг вакцинжуулалтаа богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлсний дүнд халдварт тохиолдлын тоо буурч байсан. Гэвч тус улсад сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ нь долоодугаар сарын 4-ний өдөр Тусгаар тогтнолын баяр тэмдэглэсэнтэй холбоотой, мөн хурдтай тархаж буй дельта хувилбарын тархалтаас үүдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд тогтоожээ.
Хамгийн гол нь олон иргэн вакцин хийлгэхээс татгалзаж, хойрго загнаж байгаа нь халдварын тоо өсөхөд давхар нөлөөлжээ. Ялангуяа дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа аж.