Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын тэргүүн (ДЭМБ) Тедрос Аданом Гебрейесус өнөөгийн цар тахлаас сургамж аван өвчний шинэ дэгдэлтэд бэлэн байхыг улс орнуудад уриаллаа. Тэрбээр “Шинэ цар тахлаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй авахын тулд боломжтой бүхнийг улс орнууд хийх шаардлагатай.
Тахлын бидэнд өгч буй сургамжаас суралцах ёстой" хэмээгээд коронавируст халдварын эсрэг вакцины 77 хувь нь дөнгөж 10 оронд ногдож байхад ядуу буурай орнууд хүн амын эрсдэлт бүлгээ ч дархлаажуулах вакцингүй байгааг анхааруулсан байна.
Хамгийн гол нь дэлхийд нийтэд зургаадугаар сарын 25-наас тархаж эхэлсэн Гебрейесус коронавирусний "дельта" хувилбар вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш хурдан тархаж буйг ДЭМБ-ын тэргүүн сануулаад үүнд бэлтгэлтэй байхыг улс оронд онцгойлон уриалсан байна.