БНСУ-ын нийслэл Сөүл хотод тус улсын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит бүжгийн тэмцээн болоход Монгол бүжигчин хоёр төрөлд түрүүлж, нэг төрөлд дэд байр эзэлжээ.
Энэ тэмцээний этник төрөлд Үндэсний их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр түрүүлж, цом мөнгөн шагналаар шагнуулсан байна. Дараа нь энэ сарын 12, 13-нд болсон Бусан хотоос зохион байгуулсан олон улсын бүжгийн тэмцээний этник төрөлд дэд байрт орж, 17 дахь удаагийн Бусан олон улсын фестивалийн хүрээнд болсон тэмцээний видео бичлэгийн уралдаанд алтан медаль хүртсэн байна.