Хятадын сансрын инженерийн албанаас мэдээлснээр, "Шэньжөү-12" сансрын хөлөг тойрог замдаа орсны дараа Бээжингийн цагаар зургаадугаар сарын 17-ны 15 цаг 54 минутад Тяньхэ үндсэн бүхээгтэй автоматаар холбогджээ. Ийнхүү Шэньжөү-12 урьд нь холбогдоод байсан Тяньжөү-2 ачаа тээврийн сансрын хөлгийн хэсэгтэй нэгдсэн цогц боллоо. Холболтын явц 6.5 цаг үргэлжилжээ. Энэ удаагийн Шэньжөү-12-той холболт хийсэн нь Тяньхэ үндсэн бүхээг хөөрөөд тойрог замдаа орсны дараа анх удаа нисгэгчтэй сансрын хөлөгтэй холбогдож байгаа тохиолдол юм.
Шэньжөү-12 нисгэгчтэй сансрын хөлөг Тяньхэ үндсэн бүхээгний Тяньжөү-2 ачаа тээврийн сансрын хөлгийн хэсэгтэй автоматаар холбогдсоны дараа Бээжингийн цагаар зургаадугаар сарын 17-ны 18 цаг 48 минутад сансрын нисгэгч нар сансрын станц буюу үндсэн бүхээгтээ оржээ.
CCTV.COM