Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Женев хотноо албан ёсны хэлэлцээ анх удаа хийлээ. Хамгийн гол нь тэд ОХУ-ын Украин дахь ажиллагаа, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хутгалдсан зэрэг хоёр улсын хооронд хурцадмал байгаа энэ цаг үед уулзсанаараа онцлогтой. Эх сурвалжийн хэлж буйгаар, Жо.Байден, В.Путин нар галт зэвсгийн хяналтын талаар болон Оросын сөрөг хүчнийхнийг мөрдөн шалгах ажиллагааны талаар ярилцжээ.
Уулзалтын дараа В.Путин сэтгүүлчдийн асуултад нэг цаг орчим хариулахдаа “Үр дүнтэй хэлэлцээ боллоо хэмээгээд ОХУ, АНУ хоёр улсын нийслэлд элчин сайдаа буцааж илгээхээр тохиролцсон гэж мэдэгджээ. Харин Жо.Байдены хэвлэлийн бага хурал харьцангуй богино болж тэрбээр АНУ руу чиглэсэн кибер халдлага, мөн Навальныйн хувь заяаны талаар ярилцсан гэж мэдэгдэв. Мөн цаашлаад сөрөг хүчний удирдагч шоронд үхэх нь Оросын хувьд "сүйрэл" авчрах болно хэмээн тодотгожээ.
Энэхүү хэлэлцээ болсны дараа Жо.Байден, В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой мэдэгдсэн байна