БНСУ-ын баруун өмнөд Күанжү хотод таван давхар барилгыг буулгаж байх үеэр ойролцоох автобусны буудал дээр зогсож байсан автобус нурангид дарагдаж, есөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, нурангид дарагдсан автобусанд 12 хүн сууж байсан гэж анх таамаглаж байсан ч аврах ажиллагааны үеэр нурангид дарагдсан хүний тоо нэмэгджээ. Аврагчид нуранги дор дарагдсан хүмүүсийг хайх ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа ба автобус 17 зорчигчтой явсан гэх эцсийн тоог ч гаргажээ.