АНУ-ын Засгийн газрын үндэсний лабораторийн Ковид-19 гарал үүслийн талаар хийсэн тайланд коронавирусийг Хятадын Ухань дахь лабораториос алдагдсан вирус гэж тогтоосон таамаглал үндэслэлтэй бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж дүгнэжээ.
Энэ нь 2020 оны тавдугаар сард Калифорнийн Лоуренс Ливерморын үндэсний лаборатори болон Трампын Засгийн газрын үед боловсруулсан судалгааны дүн юм байна.
Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусний үүслийн талаар нарийвчлан судлахыг АНУ-ын тагнуулын байгууллагууд даалгаж, үр дүнг тайлагнахыг үүрэгджээ. Коронавирусний үүслийн талаар хоёр хувилбар дэвшүүлээд байсан бөгөөд лабораторийн ослоос үүдсэн байж болзошгүй гэдэг таамагт эрдэмтэд санал нэгдээд байгаа аж.
Эх сурвалж: The Wall Street Journal
Сэтгэгдэл (3)