"Монгол" телевизээс эрхлэн гаргасан "Ододтой бүжиглэе" шоу нэвтрүүлэг өндөрлөж, ялагчид тодорлоо. 13 долоо хоног үргэлжилсэн энэхүү шоу нэвтрүүлэгийн тэргүүн байрт Б.Баттөр, Б.Халиун нар шалгарлаа.
Тэд нэвтрүүлэг эхлэхээс дуусах хүртэл хамгийн өндөр оноог цуглуулсан шилдэг оролцогчид байлаа. Ангууч хочит Б.Баттөр шагналын мөнгө болох 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлахаа амлав. Харин Б.Халиунд нэвтрүүлэгийн зүгээс 10 сая төгрөгөөр урамшуулжээ.
Сэтгэгдэл (5)