БНХАУ-ын “Sinovac" компанийн гаргасан “Covid-19”-ийн эсрэг вакцинд яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрлийг ДЭМБ олгожээ. Уг вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл авсан Хятадын хоёр дахь вакцин болж байна. Өмнө нь төрийн өмчит "Sinopharm" үйлдвэрийн вакциныг бүртгэж авсан бол энэ удаад хувийн хэвшлийн "Sinovac"-ийн вакциныг ийнхүү албан ёсоор бүртгэж авчээ.
"Sinovac"-ийн вакцин нь коронавирусний халдвар авахаас 50 гаруй хувь сэргийлдэг нь туршилтаар тогтоосон бөгөөд 18-аас дээш насныханд 2-4 долоо хоногийн зайтай хоёр тунг тарих ёстой аж. Бас нэгэн давуу тал нь ердийн хөргөгчид буюу 2-8 хэмийн температурт хадгалж, тээвэрлэх боломжтой юм байна.