БНХАУ-ын Ганьсу мужид болсон хэт холын зайн марафон гүйлтийн үеэр цаг агаарын онц аюултай үзэгдэл болж, үүний улмаас 21 хүн амиа алджээ. Тодруулбал, 16 хүн амиа алдаж, таван хүн ор сураггүй алга болоод байгаа билээ.
Уулархаг бүсэд болсон 100 км зайн марафон гүйлтийн тэмцээн бямба гарагийн өглөө Байинь хотоос гараагаа эхэлжээ. Синьхуа агентлагийн мэдээллээр, гүйлтийн замын уулархаг бүсэд мөндөр орж, хүчтэй салхи шуурч байжээ. Тиймээс тамирчдад тусламж үзүүлэхээр 700 аврагчийг явуулсан ч эхний байдлаар марафон гүйлтийн 172 оролцогчдын 151-ийг нь олж нүүлгэн шилжүүлсэн бол найман хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Сэтгэгдэл (1)