Япон улсын Засгийн газар коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор дэлхийн долоон орныг хилийн хоригтоо нэмсэний дотор Монгол Улс орсон. Тэгвэл ур хоригийг чангатгаж, маргаашаас буюу тавдугаар сарын 21-ний баасан гарагаас сүүлийн 14 хоногийн дотор Монгол, Камбож, Шри Ланка, Сэйшеллийн арлууд, Сэйнт Люйс, Зүүн Тимор, Тайланд улсад зорчсон гадаадын иргэдийг тус улс хилээрээ нэвтрүүлэхгүй болсон байна.
Мөн Энэтхэг улсад коронавирусний мутацад орсон шинэ хувилбар тархсантай холбогдуулан Япон улсад байнга оршин суух эрхтэй гадаадын иргэдийг Энэтхэг, Пакистан, Балба, Мальдив, Бангладеш улсад зорчсон бол хилээрээ нэвтрүүлэхгүй ажээ. Харин эдгээр оронд зорчсон япон иргэдийг зургаан хоног тусгаарлаж, олон дахин шинжилгээ авсны дараа гэрт нь хариулахаар болсон байна.
Сэтгэгдэл (2)