Цар тахлын улмаас олон хүнээ алдаад байгаа Энэтхэг улсад дахин нэгэн сорилттой тулгарчээ. Энэ нь 1998 оноос хойш болж буй хамгийн хүчтэй “Тауктае” шуурга Энэтхэгийн баруун эргийг дайран өнгөрч, одоогоор Мумбай хотыг чиглэж байна. Энэхүү хүчтэй шуурганы улмаас өнөөдрийн байдлаар 13 хүн нас барж, олон зуун хүн гэр оронгүй болжээ. Одоогоор далайн эргийн хотын 200 гаруй мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа ч хохирол ихээр амссан гэдгийг хотын захиргааныхан хүлээн зөвшөөрч байна.
Хүчтэй салхины хурд 160 км цаг хүрч, Энэтхэгийн томоохон хот сууринд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа ба иргэдийг хоргодох байранд бөөнөөр нь байрлуулж буй нь эрсдэл дагуулна хэмээн эмч нар сэрэмжлүүлж байгаа ч үүнээс өөр арга байхгүйг хаа хаанаа хүлээн зөвшөөрч эхлээд байгаа аж.