АНУ-ын Халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төв (CDC) “Ковид19” цар тахлын үед мөрдөх хорио цээрийн журмаа өчигдөр шинэчилжээ. Уг журамд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан иргэд амны хаалтыг гадаад болон дотоод орчинд зүүхгүй байхыг зөвшөөрсөн байна.
Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэд хүн хоорондын зай барих шаардлагагүй болсон бөгөөд харин хамрагдаагүй иргэд амны хаалт зүүх ёстой гэж тусгажээ. Өнөөдрийн байдлаар, АНУ даяар цар тахлын дэгдэлт буурч, харин одоо өсвөр үеийнхнийг вакцинжуулж эхлээд байгаа юм. Түүнчлэн вакцинууд вирусийн мутацлагдсан хувилбаруудаас сайн хамгаалж байгааг тогтоожээ.