ДЭМБ-аас БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн Вероцелл вакциныг яаралтай нөхцөлд хэрэглэх горимоор бүртгэн авчээ. Ингэснээр Вероцелл вакцин КОВАКС хөтөлбөрт багтаж байгаа бөгөөд дэлхийн бүхий л улс орнуудад хэрэглэнэ гэсэн үг. Тэр дундаа ядуу буурай орнуудад цар тахлын тархалтыг бууруулахад нэмэр болно гэж мэргэжилтнүүд үзэж буй. Ирэх долоо хоногт Хятад улсын "Синовак" компанийн вакцинд зөвшөөрөл өгөх эсэхийг шийдвэрлэнэ.
"Синофарм" компанийн вакциныг Бээжингийн биологийн бүтээгдэхүүний институт болон Уханийн биологийн бүтээгдэхүүний институтээс 72-79 хувийн үр дүнтэй гэж тайлагнажээ.
Яаралтай горим гэдэг нь Emergency use/онцгой байдлын үед хараахан лисенцлэгдээгүй байгаа бүтээгдэхүүнийг түргэвчилж, яаралтай байдлаар шинжилж чанар аюулгүй байдлыг нотолж байгаа. Цар тахалын үед хэрэглэж байгаа журам-вакцин,оношлуур, эм бүгдэд хамаарна.