Арабын Нэгдсэн Эмират Улсын /АНЭУ/ Дубай хотын спортын зөвлөлөөс коронавирусний вакцин хийлгэсэн иргэддээ тус хотын алдартай фитнесс клубүүдэд хоёр долоо хоног үнэгүй хичээллэх эрх олгохоор болжээ.
Энэ тухай Дубайн Засгийн газрын хэвлэлийн алба "Хүн бүр хүн бүрийн өмнө хариуцлага хүлээнэ" хэмээн нэрлэсэн энэхүү кампанит ажил нь вакцинжуулалтыг идэвхжүүлэх зорилготой ажээ. Дубайн томоохон фитнесс клубүүд тавдугаар сарын 3-13-ны хооронд вакцин хийлгэсэн иргэдэд үнэгүй үйлчлэхээр цаг хугацааг тогтоож өгчээ.
Вакцин хийлгэсэн хүмүүс дуртай клубтээ вакцинжуулалтын гэрчилгээг үзүүлэхэд л хангалттай аж. АНЭУ-д 532 мянга гаруй хүн халдвар авснаас 504 мянга нь эдгэрч, 1500 нь нас барсан мэдээлэл байна.