Өчигдөр Энэтхэг улсад коронавирусний халдварын тохиолдол 400 мянгыг давлаа. Мөн 3000 гаруй иргэн нас барсан байна.
Тухайлбал, нийслэл Дели хотод өдөрт 25 мянга гаруй халдвар бүртгэгдэж байна. Тус улс вакцины томоохон үйлдвэртэй. Гэвч нөхөл байдал хүндэрч өвчтөнүүдэд ор хүрэлцэхгүй байгаа бөгөөд вакцины хомсдол үүсжээ.
Энэ оны гуравдугаар сарын 7-нд тус улсын Эрүүл мэндийн сайд халдварын тархалтыг ялан дийлсэн талаараа мэдээлж байсан ч нөхцөл байдал хүндэрсэн шалтгааныг шашны баяр дээр иргэд амны хаалтгүй оролцсон хийгээд мутацид орсон вирус хурдацтай тархсантай холбоотой гэж олон улсын шинжээчид тайлбарлаж байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Австрали улс тус улсад байгаа иргэдэж авахгүй. Хэрэв хил нэвтрэх гэж оролдвол мөнгөн болон хорих ялаар шийтгэнэ гэдгээ анхааруулжээ.
А.Сүх