ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч, улстөрч Алексей Навальный давж заалдах шатны шүүх хуралд өчигдөр оролцсон бөгөөд шоронд 24 хоног өлсгөлөн зарласнаас хойш анх удаа олны өмнө гарч буй нь энэ юм. Ихээхэн турсан тэрбээр шүүхийн танхимд “Би араг яс шиг болж турсан. Долоодугаар ангид байхдаа л ийм жинтэй байсан байх” хэмээсэн байна. Мөн Оросын Засгийн газар иргэдээ боолчилж байна гэж шүүмжлээд Путинийг үлгэрт гардаг “нүцгэн хаан”-тай зүйрлэжээ.
ОХУ-ын эрх баригчид А.Навальныйн үүсгэн байгуулсан Авлигатай тэмцэх санг экстремист байгууллага хэмээн зарлахаар төлөвлөжээ. Ингэснээр түүнийг дэмжигчдийг баривчлах, шоронд хорих боломжтой болох аж. Өчигдөр л гэхэд Навальныйн хамтрагчдын нэг Леонид Волков ОХУ даяар ажилладаг орон нутгийн 35 салбараа хаахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсноо зарласан байна.
Сэтгэгдэл (1)