Их Британи зургаан орны 22 иргэнд хориг арга хэмжээ авч, жагсалтдаа оруулжээ. Тэднийг улс татварын буцаан олголтын луйврын схем ашиглан улс оронд нь 230 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө мөнгийг шамшигдуулсан гэж буруутгаж байгаа юм байна.
Үүнд Оросын татварын гэмт хэрэгтэй тэмцэх газрын орлогч дарга, нийслэлийн татварын газрын дарга, хуульч, банкны хувьцаа эзэмшигчид гээд нийт 14 иргэний нэр багтжээ. Мөн Гватемал, Хондурас Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын иргэдийн нэр ч багтсан бөгөөд Их Британи дахь хөрөнгө, дансыг царцааж, хилийн хориг тавьсан байна.
Сэтгэгдэл (4)