АНУ-д “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалтдаа бүрэн хамрагдсан иргэдийг гадаад орчинд амны хаалтгүй явахыг зөвшөөрчээ. Ингэхдээ зөвхөн ганцаараа эсвэл вакцинжуулалтад бүрэн хамрагдсан цөөн тооны хүнтэй хамт байхдаа амны хаалтгүй байж болох аж. Мөн гадаад орчинд агаар солилцоо сайтай, хүн хоорондын зай хангалттай хол гэж үзвэл амны хаалтаа авч болох юм байна.
АНУ-д одоогийн байдлаар вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүний тоо 141 сая буюу хүн амынх нь 42 хувьд хүрчээ. Үүнээс 95 сая нь хоёр дахь тунгаа хийлгэж бүрэн дархлаатай болсон аж. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ бол маш том дэвшил хэмээн сайшаагаад “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах нь эх оронч үйлдэл хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл (1)