Энэтхэг улсад коронавируст халдварын хоёрдугаар давалгаа эхэлж, нөхцөл байдал нэн хүндэрсэн талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа. Сүүлийн хоёр долоо хоногт гэхэд л, эмнэлгүүд нь хүчилтөрөгчийн аппаратын хомсдолд орж, эрчимт эмчилгээний тасгууд өвчтөнөөр дүүрч, гэртээ, гудамжинд амьсгал хураах нь ихэссэн юм.
Дэлхийн олон улс Энэтхэгт тусламжийн гараа сунгаж, бололцооныхоо хэрээр тусалж байгаа билээ. Франц улс гэхэд л, энэ долоо хоногт Энэтхэг рүү арван жил хүчилтөрөгчөөр хангах боломжтой амьсгалын иж бүрэн найман тоног төхөөрөмж, амьсгалын 28 аппарат, шаардлагатай бусад зүйлсийг илгээхээр болсон байна.
Францын эрх баригчид "Франц-Энэтхэг улс хүнд, хэцүү цаг үед бие биедээ сайн түнш, туслагчид байсаар ирсэн. Бидний илгээсэн тусламж цар тахлын эсрэг тэмцэж буй та нарт гүн туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэж байна" хэмээсэн байна.
У.Тэргэл