Чадварлаг боловсон хүчнийг урих олон улсын 19-р арга хэмжээ энэ сарын 24-нд Хятад улсын Шэнжэн хотноо нээлтээ хийжээ.
Уг арга хэмжээ нь 63000 хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд бодит болон онлайн хэлбэрээр явагджээ. Солилцооны, нүүр тулан ярилцах, чадварлаг боловсон хүчнийг ажилд урих зэрэг таван хэсэгтэй аж. 30 гаруй улс, бүс нутгийн 1200 гаруй мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж, засгийн газрын 10000 гаруй төлөөлөгч, шинжээч, эрдэмтэн, гадаад дотоодын өндөр зэрэглэлийн авьяаслаг залуус чуулганд оролцов.
CCTV.COM