БНХАУ-ын Ухань хотоос үүдэлтэй коронавирусний цар тахал дэлхий даяар тархаж, энэ ч үүднээсээ азиудыг ялгаварлан гадуурхах үзэл давамгайлж эхлээд байна. Ялангуяа арьс өнгөний үзлээр дээгүүрт жагсдаг АНУ-д ази иргэдийн биед халдах, галт зэвсэг хэрэглэх, гадуурхах гэмт хэргийн тоо эрс өсчээ.
Тиймээс АНУ-ын Сенатын танхим ази гаралтай иргэдийг чиглэсэн ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтын гэмт хэргийн эсрэг хуулийг баталлаа. Санал хураалтад 95 гишүүн оролцож, “94:1” харьцаагаар хуулийн төслийг баталсан байна. Ганцхан Миссури мужийн сенатор Жош Хоули эсрэг санал өгчээ.
Хамгийн гол нь, АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трамп цар тахалд БНХАУ-ыг буруутгахдаа “Хятад ханиад”, “Kung-Flu” гэх зэрэг нэр томьёо ашиглах болсон нь ихээхэн нөлөөлсөн байна.