Чех улс ОХУ-ын дипломат 18 ажилтныг тагнуулын ажилтнууд гэдгийг тогтоосон тул нутгаасаа гаргах шийдвэр гаргаснаа зарлаж, 48 цагийн хугацаа олгосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. ОХУ-аас хариу арга хэмжээ болгож Чех улсын дипломат 20 ажилтныг “үл таашагдах этгээдүүд” хэмээн зарлаж улсаасаа гаргахаар болсон юм.
Тэгвэл дээр арга хэмжээтэй холбогдуулан Чехийн Засгийн газар дипломатуудыг нь Москва руу буцах зөвшөөрөл олгохыг ОХУ-аас шаарджээ. Хэрэв зөвшөөрөхгүй бол Прага дахь Оросын Элчин сайдын яамны 60 дипломатыг улс орноосоо гаргах болно гэжээ.