ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйг дэмжигчид Ерөнхийлөгч В.Путиний илтгэлээ тавьсан өдөр буюу лхагва гарагт ОХУ даяар эсэргүүцлийн жагсаал хийлээ. ОХУ-ын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр, Барнаул, Кызыл, Тюмень, Петрозаводск, Ухта, Псков, Мурманск, Омск, Вологда, Владивосток зэрэг 27 хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд 3500 мянга орчим хүн оролцсон байна.
Барнаулд болсон жагсаалд 150 хүн, Кызылд 2, Тюменьд 50, Петрозаводскт 100, Воркутад 0, Ухтад 9, Псковт 20, Их Новгородод 0, Мурманскт 100, Вологдад 30, Череповец хотод 15, Омскт 900, Томскт 130, Улаан-Үдэд 40, Уулын Алтайд 3, Новосибирскт 1000, Ангарт 45, Братск хотод 28, Эрхүүд 500, Благовещенскт 15, Читад 67 , Амар мөрний Комсомольск хотод 3, Хабаровт 200, Владивостокт 350, Өмнөд Сахалинд 80, Магаданд 40, Петропавлов-Камчаткий хотод 30 хүн оролцжээ.
ОХУ-ын нийслэл Москва хотын төвд болсон жагсаалд 6000 орчим хүн оролцсон бол Санкт-Петербург, Ленинград мужид, мөн Петербургийн төвд 4500 хүн жагссан байна.