ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч А.Навальный өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс өөрт нь шаардлагатай эмчилгээг хийхгүй байна гэдэг үндэслэлээр шоронд өлсгөлөн зарлаж эхэлсэн билээ. Үүнээс хойш бие нь улам дордож, түүний эмч нар эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлэхгүй бол амь насаа алдах аюул ойрхон байгааг мэдэгдсэн юм. Тиймээс А.Навальныйн өмгөөлөгчид, эмч нар нь түүнтэй уулзуулахыг шаардан хориход очсон ч олон цагаар хүлээлгэсэн ч дотогш нэвтрүүлээгүй байна. АНУ, Европын холбоо, Их Британи улс уг асуудалд анхаарал хандуулж, нухацтай ажиглаж байгаагаа дуулгаад байгаа.
А.Навальныйн дэмжигчид маргааш буюу дөрөвдүгээр сарын 21-нд орон даяар түүнийг суллахыг шаардаж, жагсаал зохион байгуулахаар болжээ.
Сэтгэгдэл (1)