ОХУ-ын зэвсэгт хүчин Сирид агаараас довтолж, зэвсэгт бүлэглэлийн 200 орчим хүнийг устгасан талаар мэдээлжээ. Тодотговол, Оросын онгоцууд Сирийн дорно хэсгийн Палмира муж дахь зэвсэгт бүлэглэлүүдийн нуувч руу дайрч, 200 орчим цэрэг, тээврийн 24 хэрэгсэл, 500 кг орчим сум, тэсрэх бодис устгасан байна. Эдгээр нуувчууд нь Сирид алан хядах ажиллагаа явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг цэгүүд байсан аж.
Сирийн хүний эрхийн ажиглагчид Оросын арми болон Сирийн тавдугаар корпус хамтран Хомс цөлд Исламын улс бүлэглэлийн босогчдын байрлалыг хайж байсан. Эх сурвалжийн мэдэгдсэнээр, довтолгоонд дор хаяж 26 дайчин амь үрэгдсэн хэмээн мэдээлсэн байна.
Ажиглагчдын мэдээлснээр, тус довтолгоо нь Исламын улс бүлэглэлийнхэн Хомс цөлд Оросын хоёр цэргийг хөнөөсөн явдлын хариу байж болзошгүй аж.