ОХУ Чех улсын дипломат 20 ажилтныг “үл таашагдах этгээдүүд” хэмээн зарлаж улсаасаа гаргахаа мэдэгдлээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Чех улс ОХУ-ын дипломат 18 ажилтныг тагнуулын ажилтнууд гэдгийг тогтоосон тул нутгаасаа гаргах шийдвэр гаргаснаа зарлаж, 48 цагийн хугацаа олгосон юм.
Улмаар ОХУ-ын диломатууд эсэргүүцлээ илэрхийлсэн билээ. Тэгвэл ОХУ Чех улсын эсрэг ийн хариу арга хэмжээ авч байна. Чех улсын 20 диломатыг нутгаасаа албадан гаргаснаар тус улсын таван дипломат ажилтан үлдэх аж.