ОХУ-аас гаралтай өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлох, зүй бус үйлдэл албадан хийлгэх зэргээр даалгавар өгч өдөөн турхирдаг "Цэнхэр халим" тоглоомтой төстэй "Selena Jelena Styles" нэртэй тоглоом фэйсбүүк, Тик Ток нийгмийн сүлжээнд профайл хаяг, групп үүсгэж, өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж байна. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү.
Монгол Улсын Эрүүгийн хуулиас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх 1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиас: Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих 1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Кибер Гэмт Хэрэгтэй Тэмцэх алба