2020 оны 11-р сард БНХАУ-ын Фүжянь мужийн Шанканг шяны Лүнюй тосгонд Цэрдийн галвын сүүлч үеийн үлэг гүрвэлүүдийн 240 чулуужмал мөр анх олж байсан бол судлаачид тухайн тосгоноос үлэг гүрвэлийн хөлийн мөрний чулуужмал сүүлийн үед илүү олноор илрүүлэх болжээ.
Хятадын Геологийн шинжлэх ухааны их сургууль (Бээжин) болон Фүжяний Геологийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан баг сүүлийн нэг долоо хоногийн турш дээрх тосгонд олон чулуужмал илрүүлсэн байна. Энэ удаа тэд нийт 364 чулуужмал шинээр илрүүлжээ. 100 хавтгай дөрвөлжин метр газраас 200 гаруй чулуужмал нэг дор илэрсэн нь судлаачдын анхаарлыг татаж байна.
Тус газрыг гүрвэлүүдийн байнгын оршин амьдардаг юмуу ус унд ирж уудаг газар байсан магадлалтай хэмээх урьдчилсан дүгнэлт байгаа юм байна. Хятадын Геологийн шинжлэх ухааны их сургуулийн доктор Син Лида танилцуулахдаа: Энэ удаа Сауропод гүрвэлийн хөлийн мөрний чулуужмалыг илрүүлсэн гэжээ. Энэ нь ноднингийн 11-р сарын илрүүлэлтээс илүү том хэмжээтэй аж. Сауропод гүрвэл нь урт хүзүү, урт сүүлтэй өвсөн тэжээлтэн. Энэ төрлийн гүрвэлийн том нь 20 гаруй метр урт биетэй бол хамгийн жижиг нь нэг метр хиртэй гэжээ.
CCTV.COM