БНСУ-д сүүлийн өдрүүдэд цар тахлын халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан одоо хэрэгжиж байгаа хүн хоорондын зай барих дэглэмийг дахин гурван долоо хоног сунгахаар болжээ.
Мөн тус улсын Засгийн газар даваа гарагаас эхлэн гурван долоо хоног мөрдөх шинэ журмыг боловсруулж байгаа аж. Сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа халдварын голомт Сөүл, Бусан зэрэг хотуудын шөнийн цэнгээний газар, шөнийн клубүүдээс илэрч байгаа учир шинэ журмаар эдгээр байгууллагуудыг түр хаах юм байна. Тус улсын эрх баригчид "Ковид-19" цар тахлын дөрөв дэх давлагаа эхэлж магадгүйг анхааруулсан байна.