ОХУ-ын эрх баригчид сөрөг хүчний уирдагч Алексей Навальный-г эрүүдэн шүүж, аажмаар үхүүлж байж болзошгүй талаарх ноцтой мэдээллийг олон улсын хүний эрхийн төлөөх ашгийн бус байгууллага болох “Эмнести Интернэшнл” өглөө. Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард “Оросын эрх баригчид Навальный-г аажмаар үхүүлж, түүнд тохиолдсон зүйлсийг нуун дарагдуулахыг оролдож байж магадгүй.
Оросын эрх баригчид түүний эрхийг зөрчиж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Тиймээс бид энэ асуудалд илүү анхаарлаа хандуулах ёстой. Тэд түүний амь насыг хөнөөх гэж өмнө оролдсон. Харин одоо эрүүдэн шүүж байгаагаас ялгаагүй хамгийн чанга дэглэмтэй шоронд хорьж байна” гэжээ.
Алексей Навальныйн өмгөөлөгч болон найзуудынх нь мэдээлснээр, мэдрэлд хүчтэй нөлөөлдөг новичокт хордсоны улмаас нойргүйдэх эмгэгтэй болж, хөл болон нуруу нь хүчтэй өвдөх болжээ. Гэвч шоронгийн удирдлагууд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсан тул тэрбээр өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригаас өлсгөлөн зарлаад байгаа юм.
Сэтгэгдэл (6)