Энэтхэг улсад коронавирусний хоёр дахь давалгаа эхэлж, вакуинжуулалтыг идэвхжүүлжээ. Өчигдөр тус улсад шинээр 100 мянган хүнээс халдвар илэрч, хамгийн өндөр тохиолдол бүртгэгджээ.
Одоогийн байдлаар 80 сая хүнээ дархлаажуулалтад хамруулаад байгаа бөгөөд гол төлөв фронтын ажилчид болон 60-аас дээш насны хүмүүстээ хийжээ. Цар тахал эхэлснээс хойш Энэтхэг улсад 12 сая гаруй тохиолдол, 165,000 гаруй нас баралт бүртгэгдэж, халдварын тоогоор АНУ, Бразилийн дараа орж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарим хотод хөл хорио тогтоож, байдал тогтворжихгүй бол хязгаарлалтын дэглэмийг чангатгаж магадгүй гэжээ.
BBC.COM