ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч А.Навальный шоронгийн удирдлагууд эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсаныг эсэргүүцэж, өлсгөлөн зарлажээ. Тэрбээр "Би эмчид үзүүлж, эм уух эрхтэй. Тэд надад юу ч өгөөгүй. Нурууны өвдөлт хөл рүү шилжсэн. Эхлээд баруун хөл, одоо зүүн хөл хэсэгчлэн мэдээ алдаж байна” гэжээ. Цаашлаад ийм байдалтай байхад харуулууд шөнө найман удаа дуудан сэрээж буйг тэрбээр залхаан цээрлүүлэлт, эрүүдэн шүүлт гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Энэхүү мэдээллийг цацсаны дараа Оросын хэсэг эмч шоронгийн удирдлагуудыг Навальныйн хоригдож байгаа хорих ангид гаднаас эмч оруулахыг шаардаж, цахим орчинд хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна.
Харин хорих ангийн удирдлагууд шаардлагатай бүхий л эмчилгээ, тусламжийг үзүүлж байгаа гэсэн мэдэгдэл хийжээ.
Сэтгэгдэл (2)