Pfizer-BioNTech компанийн боловсруулсан вакцин өсвөр насныханд “Ковид-19” халдварын эсрэг 100 хувийн дархлаа тогтоож байгаа аж. Тодруулбал, эдгээр компанийн зүгээс АНУ-д 2260 хүүхдийг хамруулан туршилт явуулахад эхний үр дүн тун сайн гарч, туршилтад хамрагдсан 12-15 насны хүүхдүүдэд 100 хувийн дархлаа тогтжээ. Улмаар компанийн зүгээс өсвөр насныханд уг вакциныг тарих зөвшөөрлийг яаралтай журмаар авахаар АНУ-ын Хүнс, эмийн хяналтын албанд хандахаа мэдэгдээд байна.
Туршилтад хамрагдсан хүүхдүүдэд насанд хүрэгчдийн нэгэн адилаар хөнгөн шинж тэмдэг илэрч байсан ч ноцтой асуудал үүсээгүй гэлээ. Тарилгын дараа бага зэрэг толгой өвдөх, халуурах, сульдах шинж тэмдэг илэрч байжээ. Хоёр тунгаар хийдэг уг вакциныг одоогоор дэлхийн 66 улсад 16-аас дээш насныханд тарих зөвшөөрөл олгоод байгаа аж.
Сэтгэгдэл (1)